saihnaa |
2014-05-20 - Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг тань гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс тонголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу бясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
сэлбэлгүй сэцэн оюут, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахадму, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэглэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж ,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Сэтгэгдлүүд
2014-05-20 -
Бичсэн: zochin (зочин)
Chihnii chimeg bish chihnee chimeg gej bichdeg yum. Chihnii chimeg gej eemegiig helne