saihnaa |
2014-05-07 - Хамгаас хайрт эгчдээ
Адармаа ихтэй амьдарлын нугачааг
Надаас урьтаж мэдчихээд
Алдаж эндэхвий гэхдээ
Зааж сургаж байсныг тань ойлголгүй явжээ
Үеийн найзуудтайгаа
Гадуур гарчаад оройтож орж ирчээд
Үглэлээ гэж хэлсэн үг бүрийг тань төвөгшөөдөг байжээ
Гомдож шархагдсан зүрх тань
Хэдэнтэй урагдсаныг дүү нь мэдэлгүй
Өөд муутай үгээр зэмлэж шархлуулсан байж магад
Та минь уучил
Өнөөг хүртэл өөрийнхөө хүссэнээр өөр бусдыг эс оошойн
Өр нимгэн сэтгэлд тань
Хөндий загнаж гомдоосон бол уучлаарай
Биеийг минь та төрүүлээгүй ч гэлээ
Би таныхаа сэтгэлийн гүнд ургасан нахиа
Энэ бие өсч хүний зэрэгт хүрсэн хойно
Эгч таныхаа ачийг заавал хариулахаа дүү нь хэзээж мартахгүй