saihnaa |
2014-05-14 - аавдаа
Бүгд л нэг тэнгэрийн доор
Бүтэн зүрхээрээ аавыгаа хайрлана
Алсыг үргэлж харж
Алдхан биеийг минь хайрлана
Лааны тос урсаж дуусдаг бол
Алагхан сэтгэл минь хэзээ ч урсахгүй
Аавынхаа өвөр дээр суухад
Амар тайван болдог шиг санагддаг
Зулайг минь үнэрлэдэг шиг
Зуун зууны цаана ч таны минь хайр үргэлж хэвээрээ
Тэнгэрт гэрэлтэх оддын чуулган
Бүгд л таны минь тухай чуулах юм
Амьдарлын их далайг гатлах сэлүүр
Та минь юм
Анирхан сэтгэлийн минь эзэн
Та минь юм
Анирхан сэтгэлийнхээ үгсийг
Аав таньдаа л
Алдрайхан охин нь зориулав
Аавдаа охин нь хязгааргүй их хайртай