saihnaa

2014-04-16 - Би

Ижийг минь төрөх гэж ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цоморлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн
Би газар тэнгэрийн охин
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үзэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий би




Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 10 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax